Г.Энхбилэг: Баянгол дүүргийн эмнэлгийн эмч нарын хариуцлагагүй, чадваргүй байдлаас болж охин минь амиа алдсан

2023-04-07 408 0

Гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан тухай аав нь мэдээлэл хийлээ. 

Талийгаач охины аав Г.Энхбилэг:
“Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ханиад, хатгаагаа эмчлүүлэхээр очсон охиныг минь “Гэдэсний ханиад” хэмээн буруу оношилж, 7 хоногийн дараа нас барсан. Би одоо эмнэлэгт хандахаас айж байна. 3 настай охиныг минь хөнөөчихлөө. Надад эмнэлэгт хандах зүрх зориг, итгэл төрөхгүй байна.
Охин минь эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш дөрвөн өдрийн дараа бие нь эрс муудаж, хэвтэрт орсон. Гэтэл эмч нар хүүхэд чинь анх ирэхдээ хэвтэрт орсон, муу ирсэн гэж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр өглөө гэрээсээ гараад БГД-ийн Нэгдсэн эмнэлэг рүү явах үеийн камерын бичлэгийг давхар хавсаргасан. Охин минь аавдаа тэврүүлээд зүгээр очсон. Хүүхдийнхээ биеийг ийм болтол хүндрүүлээд ирлээ гэж байна.
Мөн охиныг минь чихрийн шижинтэй, маш их суурь өвчтэй, хэл ярианы хоцрогдолтой, мяраалаг гэх мэт худал мэдээллийг өгсөн. БГД-т өнгөрсөн өвөл ханиадыг гэдэсний ханиад гэж хүндрүүлсэн 7 тохиолдол гарсан байна. Мөн эмч нар миний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэнд маш их гомдолтой байна.
Би охиныхоо биед мэс хүргэхгүй, бүтэн биеэр нь нутаглуулна гэдгээ моргийн эмч нарт захьсан. Гэтэл гаргахын өмнөх өдөр нь “Манай эмч нар алдаа гаргаж, задлан шинжилгээ хийсэн байна, уучлаарай” гэж хэлсэн. Би шууд цагдаагийн байгууллагад хандсан.
Одоо гомдол шалгагдаж байгаа. Охиныхоо эмнэлэгт хэвтэх үеийн алхаад явж байгаа эмнэлгийн хяналтын камерын бичлэгийг авья гэхэд “Манай эмнэлгийн камер ажилладаггүй” гэх хариуцлагагүй хариултыг өгсөн.
Би энэ хариуцлага алдсан эмнэлэгтэй тэмцэж, охиныхоо амийг нэхнэ. Тэр эмнэлгийн багаж хэрэгсэл ихэнх нь ажилладаггүй, гацдаг, би өөрөө бариад, хэлж ярьж байж хэвийн ажиллуулдаг байсан. Би охиныхоо төлөө зогсохгүй явна, тэмцэнэ. Миний охин шиг хүүхдүүдийг БГД-ийн нэгдсэн эмнэлэгт үхүүлэхгүйн тулд хөлөө хүрэх газраа хүртэл явна” гэв.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Д.Батлут: Цэрэгжилтийн хичээлийг сэргээнэ

Өнөөдөр цахимд орчинд ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн дээрэлхэж, бие махбод болон сэтгэл зүйн

2026-03-11

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг завшиж, шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, дахин “мөнгө идсэн” үү?

Манай улсад танил тал, найз нөхөд, нөлөө бүхий хүмүүсээр дамжуулж, хамгаалуулж төрд ажилладаг, танил

2026-03-10