Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэж эхэллээ

2023-04-03 410 0

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэж эхэлжээ.

Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яамнаас тус чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэж эхэлсэн тухай мэдээллээ. “Монголын төмөр зам” компани, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” хамтран стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, нутгийн иргэдийг хямд өртөгтэй шатахуунаар хангах, авто замаар нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэхээс шалтгаалсан байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сард санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд баасан гарагт дизелийн түлш ачсан 10 цистерн буюу 592.9 тонн шатахуун бүхий галт тэрэг “Зүүнбаян” өртөөнөөс 416.1 км аялан “Цогтцэций” өртөөнд хүрчээ. Ийнхүү анхны туршилтын тээврийг эхлүүлсэн бөгөөд цаашид тогтвортой үргэлжлүүлэхээр төлөвлөснөө ЗТХЯ-наас дурдав.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21