Я.Содбаатар: 2023-2030 онд Хархорум хотыг үе шаттай байгуулах ажлын төлөвлөгөө гаргаад байна

2023-02-08 501 0

Орхоны хөндийд Хархорум хот байгуулах ажил яригдаж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгчээ.

Тэрбээр, ярилцлагад: “XX  зуунд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд олон нийслэл, хотуудыг байгуулж ирсэн. Харин XXI зуун гарснаас хойш томоохон хот байгуулах ажил Хархорумаар эхлэх нь гэж хэлж болно. 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах тухай тогтоол баталсан. Өнөөдрийн Үндсэн хуулиар хот байгуулах процесс парламентын бүрэн эрхэд хамаардаг.

Тэгэхээр УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн хүн амын нутагшил, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, түүх соёл, аялал жуулчлал, төрийн захиргааны томоохон суурьшлын бүсийг бий болгох зорилгоор шинэ хот байгуулахаар тогтоолд тусгасан. Энэ хүрээнд 2023-2030 онд Хархорум хотыг байгуулахтай холбоотойгоор үе шаттай хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаад байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах ажлыг хариуцах Үндэсний хороо байгуулж Барилга, хот байгуулалтын сайд ахлахаар болж, дэд даргаар нь миний бие ажиллах шийдвэр гарлаа” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10