ЭМ-ийн сайд С.Энхболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөллийг хүлээж авч уулзлаа

2022-06-10 541 0
Өнөөдөр буюу /2022.06.10/-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон эцэг эхийн төлөөллийг хүлээж авч уулзлаа. Уулзалтаар сайд нар хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэлээ.
Үүнд:
  • Тархины саа ба тархины эмгэгтэй хүүхдүүдийн одоо хөнгөлөлттэй олгож буй эмийг төрөөс 100 хувь даадаг болох,
  • Хомсдол үүсээд байгаа эмүүдийг ойрын хугацаанд гадаад улсуудаас татан авах,
  •  Ойрын хугацаанд зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад хийж буй тархины шалтгаант саажлын үед хийгддэг ризотоми хагалгааг Монгол улсад хийдэг болох
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа нар Тархины саажилттай хүүхдүүдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх зорилго бүхий төрөлжсөн тасаг байгуулан ажиллуулахаар болов.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өвөрмонголын эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ

Хятад Улсыг танин мэдэх- Өвөр Монголын соёлын өдрүүд энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж бай

2025-09-17

“Чимээгүй түнэр: Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

Сэтгэл гутрал, түгшүүр гэх сэтгэл зүйн эмгэгүүд дэлхий даяар, тэр дундаа Монголд ч нэлээн өргөн хүрэ

2025-07-29

Haribo чихэрнээс хар тамхины ул мөр илэрчээ

Haribo чихэрнээс каннабис хар тамхины ул мөр илэрсэн тул Нидерландын зах зээлээс эргүүлэн татаж эхэл

2025-05-30