“Роснефть” Монгол Улсад гэрээний дагуу шатахуун бүрэн нийлүүлэхээ мэдэгдэв

2021-10-22 1008 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров болон “Роснефть” компанийн захирал И.И.Сечинтэй энэ сарын 21-нд утсаар ярив.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэн хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захиралтай ярилцаж, талууд санал нэгдлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцов.

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэл төдийгүй төмөр замын төслүүд амжилттай хэрэгжвэл бүс нутаг дахь өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Мөн “Богдхан” төмөр замын төслийн хэрэгжилтэд Оросын тал оролцох боломжтойг нээлттэй тэмдэглэж, манай улсад шинээр баригдах төмөр замын төслүүдэд оролцохыг урив.

“Роснефть” компанийн захирал И.И.Сечин Монгол Улсад нийлүүлэх шатахууныг гэрээний дагуу бүрэн хэмжээгээр нийлүүлэхээ Ерөнхий сайдад мэдэгдсэн байна.

Монголын шатахууны зах зээл, иргэдийн хэрэглээ Засгийн газрын анхаарлын төвд байнга байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдаад хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21