Цогтцэций суманд баригдсан “Наадмын талбай” балгас болж, төсвийн 600 сая төгрөг “салхинд хийсчээ”

2021-09-14 1325 1

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаад дуусах шатандаа орж буй “Наадмын талбай” иргэдийн шүүмжлэл дагуулаад буй юм. Тодруулбал, 2019 онд аймгийн төсвийн 580 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цогтцэций суманд цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг  эхлүүлж, “Ихкаркас констракшн” ХХК тендерт шалгарчээ. Одоогийн байдлаар барьж, гүйцэтгэж буй компаний зүгээс 90 хувийн гүйцэтгэлтэй гэж мэдэгдээд байгаа ч бодит байдал дээрээ зураг төслөөсөө тэс өөр дүр зурагтай, өөрөөр хэлвэл элсэн дунд хэдэн сараалжин төмрөөс бүрдсэн “балгас” байгаа юм.  Харин хагас дутуу уг бүтээн байгуулалтыг бүрэн дуусгасан эсэх, хэзээ хүлээгэж өгөх, хэзээ хяналтаар оруулах нь тодорхойгүй байгаа аж.

2016-2020 онуудад Өмнөговь аймагт МАН засаг барьж байх үед ОНХС /Орон нутаг хөгжүүлэх сан/ болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн томоохон ажлуудын нэг нь дээрх Цогтцэций суман дахь цэнгэлдэх хүрээлэн аж. 2018 онд аймгийн орон нутгийн өмчийн газар тус цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийн тендерийг 40 сая төгрөгийн төсөв бүхий санхүүжилтээр зохион байгуулж байжээ. Ийнхүү хагас тэрбумын өртөгтэй, 40 саяын тендер зохион байгуулалттай цэнгэлдэх хүрээлэнгийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай хэдий ч хэдэн сараажин төмөр, модон сандал босгоод орхисон нь энэ аж.

СУМЫН ЗАСАГ ДАРГА Ц.УУГАНЦЭЦЭГИЙГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛД ТӨСВИЙН ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛАЛТ ОРЖЭЭ

Цогтцэцэий сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгийг төсвийн хөрөнгийг хууль зөрчиж зарцуулсан, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй хэмээн үзэж өнгөрсөн баасан гараг /2021.09.10/-т огцруулжээ. Тодруулбал, Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгийг олонхийн саналаар огцруулсан аж. Улмаар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийнхэн 2020 оны Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын хэрэгжилтэд хяналт хийхэд нэлээдгүй зөрчил үүсчээ. Ц.Ууганцэцэг нь 2020 оны 11 сарын 30-ны өдрийн захирамжаар тус сумын Засаг даргаар томилогдож байсан бөгөөд түүнээс өмнө Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ. Тэрбээр МАН-ын гишүүн бөгөөд өнгөрсөн баасан гараг /2021.09.10/-т түүнийг огцруулахыг өөрийнх нь намын 14 гишүүн дэмжсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21

ХААИС 12 Политехникийн коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулав

Хөдөө аж ахуйн их сургууль Засгийн газрын 2023 оны 08 сарын 23-ны өдрийн 306 тоот тогтоол, 2026 оны

2026-10-15