Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 18 дугаар байрны урд талд хийгдэж буй хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлын гүйцэтгэл 99 хувьтай үргэлжилж байна. Өмнө нь авто зогсоол хэлбэрээр ашиглагдаж байсан газрыг тохижуулж, иргэд амарч зугаалах боломжтой орчныг бий болгожээ. Энэхүү ажил 7 дугаар сарын 5-нд эхэлж, гүйцэтгэл бүрэн дуусаад байна. Тохижилтын ажлын хүрээнд чийрэгжүүлэх дасгалын 4 хэрэгсэл, бага насны хүүхдэд зориулсан нэг тоглоомыг суурилуулснаас гадна сагсны талбай, сүүдрэвч зэргийг шинээр барьж байгуулсан юм.
Мөн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо орон сууцны 4 дүгээр байрны баруун талд хийгдэж буй сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Ахмадууд амарч, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчныг шинээр байгуулж өгсөнд оршин суугчид талархаж байгаагаа илэрхийлж байлаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
Post Views: 1,011
0 cэтгэгдэлтэй