Д.Сумъяабазар: Хотын иргэдээ мөнгөтэй, баян болгохын төлөө чадлаараа ажиллана

2021-08-02 818 0

Нийслэл Улаанбаатар хотод, тодруулбал Жуулчны гудамж буюу Гутлын 22-т “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэлсэн. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжны нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэднийг дэмжих чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь энэ хэмээн онцолсон юм. Мөн түүнчлэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Манай Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс бид ажил хийж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа залуусаа дэмжинэ. Залуучууд зөв, хөдөлмөрч, боловсролтой, хотоо гэсэн элэгтэй байвал хотын өнгө үзэмж сайжирч, хот маань өргөжин тэлнэ. Тиймээс хотынхоо залуучуудыг хөдөлмөр эрхлэлт, өөрийн сонирхлоор нь дэмжих тийм нөхцөлийг бодитоор бий болгож өгөх ёстой.

Хотын даргын хувьд залууст үргэлж нээлттэй ажиллана. Улаанбаатар хотод аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа улам тэлж, ажлын байр бий болгож, орлогоо нэмэгдүүлэх ёстой. Хотын иргэд мөнгөтэй, орлоготой, баян болох хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд бидний зүгээс гол зохицуулалтыг хийж өгөх ёстой. Боломжийг нээж өгч, нөхцөлөөр нь  хангаж өгөхийн төлөө Хотын дарга ажиллана. Өөрсдийн сонирхож байгаа зүйлээ хийж, түүгээрээ орлого олдог залуусын хотыг бий болгохын төлөө бид хүч, оюунаа дайчлан ажиллана” гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Н.Учрал: Хаврын чуулган иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тогтоолын хэрэгжилтийг хангуулахад чиглэнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн

2026-03-06

Монголбанк 126 ажилтныг чөлөөлөв

Монголбанк 700 даваад байсан ажилтнаа 126-гаар цөөлж, эрс цомхотгосон байна. УИХ-ын дарга Н.Учрал Тө

2026-01-21

Иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тодр

2026-01-11