Монгол шиг гадаад харилцаа багатай улс олон оронд ХООЛНЫ САВ-нууд томилох хэрэг байна уу

2021-06-30 1175 1

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед нам гацаад байсан Элчин сайдуудыг томилох асуудлыг Л.Оюун-Эрдэний Засгийн газар яаравчлан шийдвэрлэх үүрэг өгсөн мэдээлэл бий.  Энэ дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд гадаадын 25 оронд Монгол Улсыг төлөөлөн суух 25 Элчин сайдыг танилцуулжээ. Томилгоог УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхийлөгч зарлиг гарснаар албажих юм.  Энэ 25 нэр дэвшигчийн 72 хувь нь дипломат албаны, 28 хувь нь улс төр болон бусад салбарынх аж. Тэгвэл эх орноо төлөөлөн гадаадад Элчин сайдаар томилогдон ажиллах 25 хүнийг танилцуулья.

ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИГЧИД:

Австрали улс- Д.Даваасүрэн /Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/

Австри улс- М.Цэнгэг /Гадаад харилцааны яамны Европын газрын захирал/

ОХУ- Ө.Энхтүвшин /Шадар сайд асан/

Бүгд Найрамдах Беларусь -Б.Баярсайхан /Гадаад харилцааны яамны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/

Бельги- Л.Болд /Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх/

Болгар- Л.Саяанаа /Шадар сайдын зөвлөх/

Унгар-С.Баатаржав /Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд/

Бүгд Найрамдах Турк улс -Г.Мөнхбаяр /Нийслэлийн Засаг дарга асан/

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс -Сэрээжав

ХБНГУ- Б.Мандахбилэг /Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд/

Арабын Бүгд Найрамдах Египет Улс- Э.Булган /Гадаад харилцааны яам/

Кувейт- Н.Наранбат /Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/

Бүгд Найрамдах Чех Улс –Д.Гансүх / ГХЯ-ны АОДАГ-ын захирал/

Сингапур- Энхбаяр /Гадаад харилцааны яам/

Казахстан- Д.Баярхүү /Гадаад харилцааны яам/

Кергиз- Д.Ганхуяг / Гадаад харилцааны яам/

Арабын Нэгдсэн Эмират Улс- Ш.Одонбаатар /Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга/

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс- Б.Энхсүх /ТЕГ-ын дэд дарга асан/

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс- Л.Эрдэнэдаваа /Гадаад харилцааны яам/

АНУ- Ө.Батбаяр / Гадаад харилцааны яам/

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс – Ж.Бямбасүрэн /Хил хамгаалах газрын дарга асан/

Шинэ Зеланд- Алтангэрэл /Гадаад харилцааны яам/

Бүгд найрамдах Франц улс -У.Нямхүү /Нэгдүгээр нарийн бичгийн дарга/

Бүгд найрамдах Энэтхэг-Д.Ганболд

Швейцарийн холбооны улс-Р.Алтангэрэл

Дээрх хүмүүс Элчин сайд гэх хүндтэй албан тушаалд суухаар Засгийн газрын танхимын үүдэнд албан тушаал горилон дугаарлан зогсоо аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Түргэний эмч, жолооч, өвчтөн гурав зам тээврийн ослоор амиа алджээ

Өчигдөр буюу 2025.03.11-ний 19 цагийн орчим Төв аймгийн цагдаагийн газарт "Өндөрширээт сумын нутаг д

2025-03-12

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11