КОВИД-оор”Хөнгөн өвдөөд уламжлалтын эм хэрэглэсэн хүмүүсийн 92%-д нь зовуурь арилсан”

2021-06-04 737 0

Анагаахын шинжлэх ухааны доктор Д.Цэрэндагва оролцож, уламжлалт анагаах ухаанаар коронавируст халдварыг эмчлэх талаар мэдээлэл өглөө.Монгол Улсад коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөж бүртгэгдсэн цагаас. Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөл ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтэстэй хамтран COVID-19-ийн үед авах арга хэмжээний талаар ажиллаж эхэлсэн.

Улмаар Монголын уламжлалт анагаах ухааны аргаа коронавируст халдварыг эмчлэх түр зааврыг шинэчилж, коронавируст халдвараар хөнгөн, хүнд, хүндэвтэр өвчилсөн иргэдэд уламжлалт анагаах ухааны эмчилгээг хэрэглэх заалтыг оруулсан юм.

Уламжлалт анагаах ухааны эмч нар Цэргийн төв эмнэлгээс эхлээд Яармагийн 300 ортой эмнэлэгт ажилласан. Харин одоо АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны үндэсний төвийн 65 ортой эмнэлэгт коронавирусийн хөнгөн өвчтөнийг эмчилж байна.

Уламжлалт анагаах ухаанаар COVID-19 халдвар нь дөрвөн үе шатаар явагддаг.

Гуравдугаар үе шатандаа цусны халуун үүсэх буюу хүний биед муу цус үүсэж, цул эрхтэнүүд болох уушги, зүрх, элэг, дэлүү, бөөрийг гэмтээж байна.

Харин өвчлөөд эдгэрсний дараа дөрөвдүгээр үе шатандаа буюу хий цус харшлын үед шилжиж байна гэж бид тодорхойлсон. Энэ нь коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн ч тухайн өвчин цаашид архагшиж, гарах хор уршиг нь дөрөвдүгээр үе шатанд илэрнэ гэдгийг харуулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, коронавирт халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст дараа нь амьсгалын эртхэн тогтолцоо, зүрх судас, сэтгэц мэдрэл, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн болон арьсны тууралт, хүүхдийн олон эрхтэн хамарсан үрэвсэл илэрч байгааг тогтоосон байна.

Коронавируст халдвар аваад эдгэрсэн хүмүүст 12-6 сарын хугацаанд дараах шинж тэмдгүүд илэрчээ.

Үүнд, үс унах, толгой өвдөх, сэтгэл түгших, амьдралын чанар муудах, цусны бүлэн үүсэх шинж тэмдэг багтаж байна.

Түүнчлэн “Өнгөрсөн хугацаанд уламжлалт анагаах ухааны ямар эмчилгээ ямар үр дүн өгч байсныг бид тогтоосон.

COVID-19-ийн хөнгөн хэлбэрээр өвчлөөд уламжлалт анагаах ухааны эм уусан хүмүүсийн 92 хувьд нь зовуурь нь арилсан үр дүн гарсан.

Харин маш хүнд хэлбэрээр өвчилсөн өвчтөн амьсгалын аппаратад ордог тул уламжлалын эм уух боломж байхгүй. Зөвхөн шаардлагатай тохиолдолд л эм хэрэглэж болно” гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Т.Мөнхсайхан: Улаанбаатар хотын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр тэргүүлэх аймаг Эрдэнэт хот байх ёстой

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албаны хүмүүсийн хамтаар Орхон аймагт ажиллаж байна. Салбарын сай

2024-11-24

III шатлалын эмнэлгийн төвлөрлийг сааруулах Үндэсний баг Орхон аймагт ажиллаж байна

Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлийг зорих иргэд

2024-11-21

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөл 8 дахь жилдээ хэрэгжиж байна

ДЭМБ-аас “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь”

2024-11-14