Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, холбогдох ажлын хэсгийг хамт Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Захирал, судлаач Жастмн Шанти Александертай уулзаж Байгаль орчныг хамгаалах асуудлаар санал солилцлоо.
Судлаач Жастин Шанти Александер уулзалтын үеэр танилцуулга хийхдээ тусгай хамгаалалттай газруудыг холбох экологийн холбоос бүсийг бий болгож, Хүрмэн, Баяндалай, Номгон сумын нутагт байгаль хамгаалах нөхөрлөлийн 5 холбоог байгуулан ажиллаж байна.
Мөн шугаман дэд бүтцийн өөрчлөлт, нүүдлийн зэрлэг амьтдын дамжин өнгөрөх байдлыг судлан ажиглалт хийж, хулан, хар сүүлт зээрийн экосистемийг ажиглах зорилгоор хяналтын хүзүүвч зүүж хяналт тавьж ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Цаашид авч хэрэгжүүлэх бодлогын хүрээнд:
• Говийн тал нутгийн экосистемийг өргөн хүрээнд хамгаалах бодлого боловсруулах,
• Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сан үүсгэх,
• Аймгийн хэмжээнд байгаль орчны хамгааллын бодлого баримт бичиг боловсруулж хамтран ажиллах,
• Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг орон нутгийн засаглалын түвшинд хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх,
• Мөн орон нутагт судалгаа, шинжилгээний байгууллагыг бий болгоход анхаарч ажиллахаар ажлын хэсэг хуралдлаа.




0 cэтгэгдэлтэй