Б.Баатархүү: Б.Баасанцогт, Х.Идэр нарын замын цагдаад шалгуулж буй бичлэгийг хаанаас цацсан болохыг нь шалгаж байна

2021-03-22 1252 1

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Баасанцогт, Х.Идэр нарыг хөл хорионы үеэр тээврийн хэрэгсэл жолоодон, ажлын үнэмлэхээрээ хөдөлгөөнд оролцож байхад нь замын цагдаа зогсоож буй бичлэг сошиалд тархсан.  Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Цагдаагийн байгууллага дотоод үйл ажиллагааны журмын хүрээнд зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид бүгд энгэрийн камер ашигладаг.

Цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байна уу, иргэний маргаан байна уу гэдгийг энгэрийн камертаа бичдэг.  Уг бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан асуудлаар ЦЕГ‑ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулж байгаа. Бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Хаанаас бичлэгийг цацав гэдгийг шалгаж байна.” гэлээ.

 

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгий

2026-06-23

Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АН

2026-06-22

“Монгол Улсын Засгийн газар–Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой өсөлт, хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд Хө

2026-06-19