
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд өчигдөр /2025.04.28/ гарсан ойн түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж 23:10 цагт цурамд оруулсан.
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй