Монголын Говийн элсэн шуурганд дарагдсан Бээжин хотын Экологийн төвөөс монголчуудыг мод тарихыг уриаллаа

2021-03-15 27029 39

Бээжин хотын Экологи, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр элсэн шуурга Монголоос эхтэй бөгөөд агаарын урсгалаар дамжин аажмаар урд зүгт нүүжээ. Бээжин хотын агаарын чанарын индекс 500 буюу хамгийн дээд түвшинд хүрч, PM10 тоосонцорын хэмжээ куб метр тутамд 2000 микрограмм хүрчээ. Мөн PM2.5-ын хэмжээ к/м тутамд ойролцоогоор 300 мкг хүрээд байгаа нь БНХАУ-ын стандарт болох 35 мкг үзүүлэлтээс бараг 10 дахин, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзүүлэлтээс 20 дахин өндөр тоо юм.

Бээжин хотод бүх сургуулиудад гадаах талбайд спорт болон бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглоод байгаа бөгөөд амьсгалын замын өвчтэй хүмүүст гэрээсээ гарахгүй байхыг зөвлөв.

Элсэн шуурга Монголоос Өвөр Монголоор дамжин, Бээжин болон нийслэлийг тойрсон Ганьсу, Шаньси болон Хөбэй мужид тархаад байгаа юм.

Тиймээс Хятадын Цаг уурын алба элсэн шуурганд өртсөн хотуудад агаарын чанарын сэрэмжлүүлэх шар анхааруулга зарлав. Хятадын хойд нутгаар ой модыг их хэмжээгээр устгасны үр дүнд Бээжин хот жил бүрийн 3 болон 4-р саруудад Монголын Говиос эхлэлтэй элсэн шуурганд байнга өртөх болсон талаар Reuters агентлаг мөн онцолжээ.

Иймээс иргэн бүр мод тарьж эх дэлхийгээ хайрлан хамгаалах шаардлагатай. Бид нэг дэлхийд амьдарч байна.

Эх сурвалж: http://www.digitaljournal.com/print/article/586941

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хятад: 50 кг-аас бага жинтэй хүмүүсийг болгоомжтой байхыг сануулжээ

Энэ бямба гаригт Хятадын нийслэл Бээжин болон нутгийн хойд хэсгээр салхины хүч 150 км/цаг хүрсэн

2025-04-13

12 мянган жилийн өмнө устаж алга болсон чоныг бүтээжээ

АНУ-ын Даллас хотод төвтэй биотехнологийн Colossal Biosciences компани устаж үгүй болсон амьтдыг сэр

2025-04-09

БНСУ-д гарсан түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ

Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсэд гарсан ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ. Түйм

2025-03-26