НЭМҮТ:ГАМШГИЙН ҮЕД ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТЛЫГ ЭМЧЛЭХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

2024-04-23 323 0

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Зудын гамшигт нэрвэгдсэн зарим орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “Нялх, бага насны хүүхдийн хооллолтыг гамшгийн үеийн арга хэмжээтэй уялдуулах нь” сэдэвт сургалтыг энэ сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгийн үед хоол тэжээлийн дутлыг илрүүлэх, эмчлэх, тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд хооллолтын зөвлөгөө өгөх, бичил тэжээлийн бэлдмэлээр хангах, түгээх, хяналт үнэлгээ хийх арга зүйд сургах зорилготой тус  сургалтад Архангай, Завхан, Сүхбаатар аймгийн 112 эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн  оролцсон.

Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын улмаас нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүд хоол тэжээлийн дуталд өртөх магадлал өндөр байдаг. Иймд зудад нэрвэгдсэн орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудыг хоол тэжээлийн дутлыг эрт илрүүлэх, хооллолт, хоол тэжээлийн талаар зөвлөгөө өгөх арга зүй, ур чадварт сургах шаардлагатай байна.


LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31