Манай улсын гадаад өр 35 тэрбум ам.доллар болж, өсжээ

2024-03-19 345 0

Улсын нийт гадаад өр 2023 оны эцэст 34.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.2 (3.7%) тэрбум ам.доллар , өмнөх улирлаас 579.2 (1.7%) сая ам.доллароор тус тус өссөн болохыг ҮСХ мэдээлжээ.

Нийт гадаад өр 2023 онд өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.6 (12.4%) тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 203.4 (13.3%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.

Харин Төв банкны гадаад өр 394.2 (18.1%) сая ам.доллароор, бусад салбарынх 138.5 (1.6%) сая ам. доллар, Засгийн газрын өр 87.2 (1.1%) сая ам.доллароор тус тус буурчээ.

Нийт гадаад өрийн 14.8 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.8 (5.2%) тэрбум ам.доллар нь Төв банкных бол 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Засгийн газрын нийт өр 2023 онд 30.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 (3.7%) их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 83.3 (0.3%)тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Гадаад өр нь 2023 онд өмнөх оноос 700.4 (2.4%) тэрбум төгрөгөөр өссөн бол дотоод өр 801.4 (77.4%) тэрбум, өрийн баталгаа 747.8 (96.0%) тэрбум, барих-шилжүүлэх төрлийн концесс 331.3 (64.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Засгийн газрын нийт өрийн 30.3 (98.6%) их наяд төгрөг нь гадаад өр, 234.1 (0.8%) тэрбум төгрөг нь дотоод өр, 180.5 тэрбум төгрөг нь барих-шилжүүлэх төрлийн концесс, 30.9 (0.1%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа.

Нийт өрөөс 2023 онд үндсэн төлбөрт 5.1 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 1.1 их наяд төгрөг төлөгджээ. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оноос 3.7 (3.6 дахин) их наяд, хүүгийн төлбөр 323.3 (42.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21

ХААИС 12 Политехникийн коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулав

Хөдөө аж ахуйн их сургууль Засгийн газрын 2023 оны 08 сарын 23-ны өдрийн 306 тоот тогтоол, 2026 оны

2026-10-15