Л.Энх-Амгалан: Хот, хөдөө, төр хувийн сургуулиудын хамгийн том ялгаа нь хэл нь дээр л гарч байна

2023-06-21 430 0

Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны зургаадугаар сарын 20-ны хуралдаанаар боловсролын ерөнхий хуулийн төслийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр Англи хэлийг гуравдугаар ангиас нь эхлэн заахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар, Н.Учрал, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, С.Чинзориг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нарын есөн гишүүн дэмжээгүй бол П.Анужин, Г.Дамдинням, Ч.Ундрам нар дэмжсэн юм.

Уг асуудлын хүрээнд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, Аль хичээлийг хэдэн цагаар, хэддүгээр ангиас заах вэ гэдэг нь цэвэр сургалтын хөтөлбөрийн асуудал. Хот, хөдөө, төр, хувийн сургуулиудын ялгааг арилгах талаар “Англи хэл зааж байгаа багш нарын ур чадвар, арга зүй, шинэ технологийн асуудлыг өөрчилж, шинэчлэхгүйгээр хот, хөдөө, төр, хувийн сургуулийн ялгааг арилгана гэж байхгүй.

Хот, хөдөө, төр хувийн сургуулиудын хамгийн том ялгаа нь хэл нь дээр л гарч байна. Хаана сурч, амьдарч байгаагаас үл шалтгаалж хүүхэд бүрд энэ боломжийг олгох ёстой. Тэр тусмаа аль болох эрт наснаас нь. Энэ бодлогоосоо монгол улсын засгийн газар нэг ч алхам ухраагүй” гэлээ. 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10

УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатар Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуу

2026-09-08

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад

2026-09-03