Ачааны машины араас мөргөсөн суудлын машин шатжээ

2023-03-30 314 0

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар суудлын автомашин ачааны машины араас мөргөсний улмаас шатжээ. Уг ослоор Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат иргэн Л /25 настай, эрэгтэй/, Г /32 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байна.

Энэ тухай дуудлага өнөөдөр үүрийн 04:14 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан иргэн Л приус-30 загварын суудлын автомашинаараа Улаанбаатар хотоос Баянхонгорын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Супергреат” загварын ачааны автомашины араас мөргөсний улмаас машин нь шатжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид галыг 20 минутад унтрааж, гэмтсэн хүмүүсийг Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргүүлсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31