УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ

2023-03-23 395 0

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад иржээ.

Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа  “Авлигатай Тэмцэх Газраас өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирсэн. Улсын ерөнхий прокурор уг саналтай саналтай танилцаж байна” хэмээн мэдээлэв.

АТГ-аас УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарт явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн эдгээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сайжрах уулаас үлэггүрвэлийн чулуужсан мөр олджээ

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Япон Улсын Окаямагийн Шинжлэх ухааны

2026-04-17

ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ -Төрийн байгууллагууд

2026-04-15

ЭЗБХ: 17 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг дэмжив

Монгол Улсын УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр улсын эрчим хүчний салбар

2026-04-07