ОХУ-ын иргэд зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар орж ирж байна

2022-09-22 494 0

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтоор ОХУ-аас нэвтрэх хөдөлгөөн эрс нэмэгдэж, автомашины цуваа үүсээд буй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж эхэллээ. Энэ талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах тайлбарыг өгч байна.

Тэрбээр “09 дүгээр сарын 22-ны 08.00-12.00 цагийн хооронд Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орсон байна. Үүнээс ОХУ-ын 74 иргэн манай улсад нэвтэрсэн. Өчигдөр, өнөөдөр Монгол руу орох зорчигчийн хөдөлгөөн нэмэгдсэн” гэдгийг хэллээ.

Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын холбогдох албаны хүмүүс хэлэхдээ, “ОХУ-аас Монгол руу орж ирэх иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд ихээр нэмэгдсэн. Яг одоо тоо хэлэх боломжгүй байгаа ч шалган нэвтрүүлэх боомтын ачаалал эрс нэмэгдсэн. Ингэхдээ зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар мөн орж ирж байна” гэжээ. 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Бусдыг захиалгаар ”алуулсан” Ё.Баттөгсөд 20 жилийн ял оноов

Бусдыг захиалгаар алуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан Ё.Баттөгс гэх Монг

2025-05-06

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25