Орхон аймгийн хэмжээнд цэвэр усны нийт 113 км шугам сүлжээ байгаагийн 34.3 км буюу 30 гаран хувь нь насжилт дууссан шугам сүлжээ байна. Насжилт дууссан дээрх шугам сүлжээнүүд нь 1975 онд анх ашиглалтад орсон.
Баянцагаан баг Үйлдвэрийн районд шинээр татах цэвэр усны шугам л гэхэд анх 1978 онд ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар ашиглалтын хугацаа дуусан аваар гэмтэл ихээр гарч цаашид ашиглахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Мөн Уурхайчин баг 3 дугаар хорооллыг тойрсон цэвэр усны төв шугамыг шинэчлэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Тус хэсгийн цэвэр усны шугам мөн л 1978 онд ашиглалтад орсон.
Энэ мэт ашиглалтын хугацаа дууссан солих, шинэчлэх шаардлагатай инженерийн шугам сүлжээ хэд хэдэн газар бий. Тиймээс Европын Сэргээн босголтын хөгжлийн банкны санхүүжилтээр ашиглалтын хугацаа дууссан инженерийн шугам сүлжээг солих, шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж байна.
Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж байгууллага найдвартай цэвэр усаар хангагдахаас гадна усны алдагдал багасах юм.
Post Views: 437
0 cэтгэгдэлтэй