Малчдад бэлгийн боловсролын хичээл заана

2022-06-24 426 0

“Малчдын амьдрах ухааны боловсролыг дэмжих сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран энэ 23, 24-ний өдрүүдэд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна.

Сургалтад насан туршийн боловсролын багш, удирдах ажилтан, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйч, холбогдох мэргэжилтэн нийт 58 хүн хамрагдах юм. Мөн сургалтад хамрагдаж буй 21 насан туршийн боловсролын төвд сургалтын хэрэглэгдэхүүний иж бүрэн багцыг олголоо.

“Малчдын амьдрах ухааны боловсролыг дэмжих” төслийн эхний шатыг 2020 оноос хэрэгжүүлж  “Харилцааны суурь чадварууд”, “Жендерийн талаарх үндсэн ойлголт”, “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар танин мэдэхүй” агуулгаар 3 модуль  бэлтгэн Завхан аймгийн 5 сум (Дөрвөлжин, Тэс, Их-Уул, Идэр, Отгон)-д 24 багшийг сургагч багшаар бэлтгэн, 200 өрхийн 1000 малчныг сургалтад хамруулан малчдад амьдрах ухааны чадвар олгожээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31

“ДЭМЧОГИЙН ЧОГО” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв — Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Ч

2025-10-27