Чанаргүй барилга барьсан “Оршдос” ХХК сумын уурын зууханд бурууг тохож, оршин суугчдыг мэдлэг дутмаг гэв

2022-04-22 478 0

Өмнөговь аймгаас хэрэгжүүлсэн “Шинэ мянган айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн Номгон, Баяндалай, Хүрмэн, Сэврэй, Ханхонгор, Булган, Цогтцэций сумдад төрийн албан хаагч, өндөр настан, залуу гэр бүлийн төлөөллүүдийг орон сууцжуулж эхэлсэн байдаг.

Сумдад баригдсан уг барилагуудыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оршдос” ХХК  барьж, гүйцэтгэхээр “гэрээллэжээ”.  Тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сард тус аймгийн Номгон суманд 10 айлын орон сууцыг барьж гүйцэтгэж, Улсын комисс ч хүлээж авсан байгаа юм.

Гэтэл уг орон сууц нь жилийн ч нүүр үзэлгүй цонх хана нь мөөгөнцөртөн цана цохиж, нэвт салхи сийгэж эхэлжээ. Өнгөрсөн өвлийг зутруухан давсан оршин суугчид энэ талаар гомдол гаргасан ч “Оршдос” ХХК-ний зүгээс элдэв янзын шалтаг тоочсоор сүүлдээ усанд хаясан чулуу шиг алга болсон гэх.

Харин “Оршдос” ХХК-ний зүгээс тайлбар өгөхдөө, “Барилгын хувьд сайн баригдсан. Номгон сумын дулаан дамжуулах байгууллага, компани хоёрын дунд үл ойлголцол үүсснээс насос тавьж өгөөгүй. Дулаан дамжуулах эрчим хүчний байгууллага нв халаалтаа муу өгч байгаа. Хэтэрхийн нэг талыг барьж, оршин суугчдын амаар туйлширч байна, мэдлэг мэдээлэл дутмаг учраас ойлгохгүй байна” гэсэн тайлбарыг өгч байгаа юм. 

Товчхон хэлэхэд компаний зүгээс барилгыг “сайн” барьсан, сумын уурын зуух буруутай гэх тайлбар хэлэв. Номгон сумын дулаан дамжуулах байгууллага, компани хоёрын үл ойлголцлоос үүдэж, эцэст нь оршин суугчид эдийн засаг, эрүүл мэндээрээ хохироод үлдэх вий.

Эцэст нь хэлэхэд чанаргүй, муу баригдсан барилгуудыг Улсын комисс шил дарааллан хүлээн авч, иргэдийг хохироож байгаад харамсаж байна!

 

 

 

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Бусдыг захиалгаар ”алуулсан” Ё.Баттөгсөд 20 жилийн ял оноов

Бусдыг захиалгаар алуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан Ё.Баттөгс гэх Монг

2025-05-06

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25