Ч.Өнөрбаяр: Хөгжлийн банкны асуудлыг АН-руу чихэх гэж оролдож буй нь инээдтэй

2022-02-24 663 0

Ардчилсан намаас долоо хоног бүрийн  Пүрэв гарагт зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болж, Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ. Хурлын үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр: “Сүүлийн 6 жил эрх барьж, төрийн бүх эрхийг авчихаад, одоо гэнэт ухаан орсон мэт дуугарч буй нь эрх баригч намын тавьж буй жүжиг. Сүүлдээ үүнийг АН-руу чихэх гэж оролдож буй нь инээдтэй. Та нар одоо хожуу сэхээрээд хэрэггүй. Яагаад гэвэл энэ та бүхний зуурсан баас. Та нарын тарьсан гай. Мөн МАН шударга ёсыг тогтооно гэж гоё ярьсан.

МАН-ын хяналтын хороо гэж мундаг шударга байгууллага байдаг гэдгийг сая мэдлээ. Шүүх ч хэрэггүй юм байна. Хууль, хяналтын байгууллага ч монголд хэрэггүй болчихсон юм байна. МАН-ын хяналтын хороо байхад нийгмийн шударга ёсыг тогтоочих юм шиг байна. Их гайхалтай шийдвэр гаргах юм болов уу? гэсэн чинь улстөрийн карьер нь дуусаж байгаа, өөрийнх нь намд ямар ч хэрэггүй болчихсон хүмүүсийг хөөсөн нэр зүүгээд л болчих юм байна. Ингэж шударга ёсыг тогтоодоггүй юм. МАН засаг барих хугацаанд Монгол төрийн нэр хүнд шалан доор ортлоо унасан шүү” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10

УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатар Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуу

2026-09-08

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад

2026-09-03