Жүжигчин Аглуу барилга барихаар Нийслэлтэй гэрээ байгуулжээ

2022-02-09 649 0

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 тоот захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь 2022 онд дүгнэлт гаргаж үүн дээр үндэслэн ашиглалтын шаардлага нь хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцнуудын барилгыг буулгах, шинээр барилга барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан компаниудад Нийслэлийн засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламжийг гардуулсан байна.

Дээрх компаниудад жүжигчин Аглуу буюу МУГЖ Л.Баттулгын хувь эзэмшдэг “Монтекарло голд” ХХК шалгарчээ. Уг компани нь 2011 онд байгуулагдаж байсан бөгөөд нийт 3 хувьцаа эзэмшигчтэй аж.

Л.Баттулгаас гадна Ц.Ганзориг, А.Дөлбаяр нар хамтран эзэмшдэг. “Монтекарло Голд” компаний өмнөх хувьцаа эзэмшигч нь Д.Ариунтуяа гэх иргэн байсан бөгөөд дараа нь хасагдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ компанийг дээрх гурван эрхэм 2021 онд шилжүүлж авсан ба тус оны найман сард УБЕГ-т хувьцаа эзэмшигчээр бүртгэж авсан аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20