Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үр бүтээлтэй ажилласан УИХ-ын гишүүдийг шагнаж өргөмжилжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хуралдаанаа таслаагүй, хоцроогүй хэмээн өргөмжилж 555 мянган төгрөгний үнэтэй СОЁМБО шүтээнээр шагнажээ. Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нар удаалсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг нарыг үр бүтээлтэй ажилласан хэмээж Хүндэт өргөмжлөл, Улсын Их Хурлын даргын нэрэмжит шагналаар шагнасан бол УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХТГ-ын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн нарыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үйлсэд бүтээлч хувь нэмэр оруулсан хэмээн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ.



3 cэтгэгдэлтэй