ШУУРХАЙ: БНХАУ Эрээний хилээ дахин хаалаа

2021-12-13 663 0
Эрээний хил энэ сарын 10-ны өдөр нээгдэж нийт 54 ачааны автомашиныг дундын бүс рүү оруулсан. Гэсэн ч БНХАУ-ын талаас дахин хэд, хэдэн шаардлагыг тавьж, шийдвэр гарах хүртэл буюу тодорхойгүй хугацаагаар хилээр автомашин оруулж, гаргах ажлыг зогсоосон байна.

ТОДРУУЛБАЛ;

Нэгдүгээрт, өнөөдөр /2021.12.13/ Бээжингийн төрийн зөвлөлөөс “Хил боомтын аймаг, орон нутгууд тээвэрлэлтэд илүү хатуу хяналт, зохион байгуулалттай ажилла” гэх шийдвэрийг гаргажээ.

Хоёрдугаарт, Хятад жолооч нарын тусгаарлах байр зөвхөн тэдэнд үйлчлэх ШТС-ыг Эрээнд барих шийдвэрийг гаргажээ. Тиймээс тус байр ашиглалтад орох хүртэл экпортыг түр зогсооно гэж БНХАУ-ын талаас мэдэгдсэн байна. Хил нээх хугацаа нь тодорхойгүй бөгөөд “Тун удахгүй” гэх хариултыг манай улсын Гадаад харилцааны яаманд мэдэгдсэн байна.

Гуравдугаарт, өнгөрсөн Бямба, Ням гараг /2021.12.11-12/-т Монгол жолооч нар дундын бүс рүү нэвтэрсэн учраас халдваргүйжүүлэлт, халдварын эрсдлийн анализ хийнэ гэж БНХАУ-ын талаас мэдэгджээ. Энэ мэт шаардлагыг БНХАУ-ын талаас тавьж, асуудлыг шийдвэрлэх хүртэл хилээр автомашин гаргахгүй гэжээ.

Тэгэхээр бидэнд дахин хүлээх шаардлага тулгарсан гэсэн үг. Монголын талаас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч буй бөгөөд БНХАУ-аас дээрх шаардлагыг тавьж, асуудлыг тулгаж буй учраас ямар ч гарц, гаргалгаагүй болсон гэсэн үг юм.

Манай улсын хувьд эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай бараагаа вагоноор татан авч байгаа. Харин бусад бараа, материалууд БНХАУ-ын Эрээн боомт дээр гацаад байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголын талын албаныхан үүн дээр идэвхтэй ажиллаж, бүхий л талаар Хятадын талыг шахаж байгаа аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Бусдыг захиалгаар ”алуулсан” Ё.Баттөгсөд 20 жилийн ял оноов

Бусдыг захиалгаар алуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан Ё.Баттөгс гэх Монг

2025-05-06

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25