Нөхөн сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

2021-10-18 577 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй гишүүд бараалхаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ.

Сонгуулийн Ерөнхий хороо хамгийн олон санал авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргасан байна.

УИХ-ын 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувь буюу 17,264, УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь буюу 28,537 санал авчээ.

Нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХББОС-ын сайд, Монгол-Польшийн ЗГ хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ

Хот байлгуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын дарга

2026-05-19

Эдийн засгийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлж, компаниудыг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж өнөөдөр /2026.05.05./ Монгол Улсад айл

2026-05-05

ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ -Төрийн байгууллагууд

2026-04-15