Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 100 гаруй хайлаас мод тарилаа

2021-10-18 489 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Түгээмэл хөгжил” төв, Монголын Эпилепсийн холбоо хамтран Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй хайлаас мод тарилаа.

“Бид хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч, энэ нь аливаа зүйлийг чадахгүй гэсэн үг биш. Үндэсний хөдөлгөөнд бусдын адил идэвхтэй оролцохоо илэрхийлж байгаагийн хэлбэр” гэж тэд ярилаа. Иргэдийг мод үржүүлж, худалдан борлуулах зэрэгт нь дэмжлэг үзүүлнэ гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын төлөөлөл онцолсон байна.

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга гаруй иргэн байдаг юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурджээ

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-и

2025-04-23