Хакухо зодог тайлах болсныг мэдэгдлээ

2021-09-27 1087 0

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж буй тухай мэдээ өнөө өглөөнөөс Японы хэвлэлүүдэд гарах болсон. Тэгвэл энэ талаарх мэдээллийг Японд суугаа Монголын ЭСЯ-наас МҮОХ-нд ирүүллээ.

Уг мэдээлэлд “Японы мэргэжлийн сүмо бөхийн аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлахаар болсон талаар “Эн-Эйч-Кэй” агентлагаас тус өдрийн өглөө 05 цаг 19 минутад мэдээлэв. Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга буюу ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлэн 1187 даваа авсан юм. Тэрбээр энэ жилийн Нагоя башёд нэг ч уналгүй 15 даваатайгаар түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн билээ. Тус барилданы дараа тэрбээр “Эн-Эйч-Кэй” агентлагийн сурвалжлагчид “Миний бие хэд хэдэн гэмтлийн улмаас сайнгүй байна. Цаашдынхаа барилдааны талаар бодох зүйлүүд байна” хэмээн ярьж байв” хэмээн бичжээ.

Ийнхүү мэргэжлийн сүмо бөхийн домогт аварга маань тамирчны замналаа өндөрлүүллээ. Хакүхо М.Даваажаргалдаа ирээдүйн шилдэг сүмочдыг бэлдэх цаашдын замналд нь амжилт хүсье.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10

УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатар Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуу

2026-09-08