Саид Моллайд ХОЁР ӨРӨӨ байрны батламж, 60 сая төгрөг гардууллаа

2021-09-27 757 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токио-2020 олимп, паралимпийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулсан тамирчдад Засгийн газрын шагналыг гардууллаа.

Жүдо бөхийн 81 кг жингийн олимпийн мөнгөн медальт С.Моллайд 2 өрөө орон сууц, 60 сая төгрөг, Пауэрлифтингийн паралимпийн аварга  Э.Содномпилжээд 3 өрөө орон сууц, 120 сая төгрөг, Жүдо бөхийн 48 кг-ын жингийн олимпийн хүрэл медальт М.Уранцэцэгт 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг, Жүдо бөхийн 73 кг-ын жинд олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатарт 2 өрөө орон сууц, 30 сая , Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөг, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөг , Пауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгийн батламж гардууллаа.

Түүнчлэн Токио-2020 олимпийн наадмын боксын тэмцээний шагналт V  байр эзэлсэн Э.Цэндбаатарт 20 сая төгрөг, Токио-2020 олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд шагналт V байр эзэлсэн Б.Хонгорзулд 20 сая төгрөг, Токио-2020 олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд шагналт V байр эзэлсэн Ц.Намуунцэцэгт 20 сая төгрөг, Токио-2020 параолимпийн жүдо бөхийн төрөлд шагналт V байр эзэлсэн Н.Алтанцэцэгт 20 сая төгрөг, Олимпийн наадамд анх удаа оролцсон 3х3 Сагсан бөмбөгийн эмэгтэй багт 30 сая төгрөг , Жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэгт 10 сая төгрөг, Хүндийн өргөлтийн шүүгч Л.Одгэрэлд 10 сая төгрөг, Байт харвааны шүүгч Э.Саруулд 10 сая төгрөг, Триатлоны шүүгч Б.Цагаанбаатарт 10 сая төгрөг , Michel Amazonka компанийн хамт олонд 10 сая төгрөг тус тус гардууллаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц

2025-05-02

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25