Намрын ногоон өдрүүд ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2021 болно

2021-09-13 1118 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 9 дүгээр сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. ХХААХҮ-ийн салбарын бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд таниулах, сурталчлах зорилготой уг арга хэмжээ нь газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл болон худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын 400 орчим аж ахуйн нэгж оролцоно.

Уг арга хэмжээний үеэр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгуулагдах бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгч танд үйлдвэрийн үнээр санал болгох юм. Энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжэхийг уриалж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27