Я.Содбаатар зүүсэн бүсээ “Монголд ганц” хэмээн аархсан гэв үү

2021-08-10 1584 4

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх СУТАЙ ХАЙРХАН-ыг тахихдаа дарга нарыг үй олноор нь дагуулж явсан гэх асуудал одоо ч намжаагүй байна. Уг ёслолд Ч.Номин, А.Ариунзаяа, Б.Мөнхбаатар, Б.Жавхлан, Л.Халтар зэрэг сайд нар, мөн ЕТГ-ын дарга Я.Содбаатар тэргүүтэй төрийн томчууд оролцсон. Нийт 200 гаруй том жийп машин, гурван нисдэг тэрэг хөлөглөж очсон нүсэр тахилга болсон. Тэр ч байтгуай гурван өдрийн дотор гурван тэрбумыг салхинд хийсгэлээ гэх мэдээллийг зарим нэг сурвалж мэдээлсэн.

“Арга ч үгүй биз. Төрийн тахилагат уулын ёслолыг өргөн хүрээнд ёс төртэй хийх ёстой” гэх нэгэн байхад “улс орны эдийн засаг хүнд үед цомхон хэмжээнд хийж болох байсан” гэж шүүмжлэх масс ч байв.  Тахилгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Сутай хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд үүрд хадгалуулахаар хүлээлгэн өгсөн аж.

Харин энэ үеэр Я.Содбаатарын зүүсэн бүс олны анхаарлыг ихээхэн татсан сурагтай. Тахилгад хуран цугларсан олон Я.Содбаатарын зүүсэн бүсийг алтан бүс, үгүй мөнгөн бүс гэж маргасаар үлдсэн гэх.  Я.Содбаатар өрөө ч томчуудын найранд жаахан халчихаад “Энэ бүс Монголд ганцхан,  250000 мянган ам.долларын үнэтэй эд дээ” гэж аархсан  тухай цуурч сууна. Ямартай ч эд мэддэг хүмүүс түүний алт, мөнгө нь мэдэгдэхгүй чамин хийцтэй бүсийг 250000 мянган ам.доллар давсан үнэтэй гэцгээж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10

УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатар Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуу

2026-09-08