“ПЕТРОВИС” ХХК: Шатахууны хадгалах савнаас олдсон цогцос манайд ХАМААГҮЙ

2021-07-22 1163 0

Дорнод аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ “Петровис” ХХК-ийн Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цогцос байгаа тухай дуудлага өчигдөр өглөө 08:50 цагт онцгой байдлын газарт иржээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн байна.

Тэгвэл дээрх мэдээлэл гарсан даруйд Петровис ХХК-ас МЭДЭГДЭЛ гаргажээ. Уг мэдэгдэлд “Юуны өмнө гүнээ хэрамсаж байна. Цогцос олдсон гэх шатахуун агуулах сав нь манай өмч биш бөгөөд Дорход аймагт байрлах салбарт ямарч хамааралгүй” гэх утгатай мэдэгдэл гаргасан байна.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурджээ

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-и

2025-04-23