Б.Жавхлан: Ирэх долдугаар сарын 1-нээс бүх халамж зогсож, ААН-үүд иргэд зээлээ төлж эхэлнэ

2021-06-11 987 0

Өнөөдөр БШУ-ны яаман дээр болсон Төсвийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх төслийн нээлт  дээр Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Тэрбээр “Долдугаар сарын 1-нээс зарим биш бүх халамжийн арга хэмжээ зогсоно. Хүүхдийн мөнгө болон цахилгаан, дулаан, усны төлбөр дуусахаас гадна татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд дуусна. Ковидын нөхцөл байдал эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг цогцоор авч үзэж, шууд ковидын өмнөх эдийн засгийн суурь дээрээ очих боломж байгаа эсэх дээр шинжилгээ хийж байна.  Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын нөлөө арилахгүй бол одоо олгож буй хүүхдийн 100 мянга, цахилгаан, дулааны төлбөрийн хөнгөлөлтүүдийг он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн хэдий ч эцсийн шийдвэр тодорхойгүй байна. Энэ асуудлыг асар чухалчилж авч үзнэ” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгий

2026-06-23