Улаанбаатараас Булган аймгийн Могод суманд очоод, буцсан нэг иргэн коронавирусийн халдвартай нь батлагджээ

2021-03-22 837 0

Булган аймгийн Могод суманд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Уг мэдээлэлд “Нийслэл Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин ирсэн гурван иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Тус иргэд 2021 оны гуравдугаар сарын 21-ний 10:00 цагийн орчим Могод суманд ирсэн бөгөөд мөн өдрийн 22:00 цагт Улаанбаатар хот руу буцсан.

Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ОК-ын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж Хариу арга хэмжээний 1 дүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байна.

Тус хариу арга хэмжээний баг нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан сумаас орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн баталгаагүй албан бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллага, баталгаат эх сурвалжийн мэдээллийг хүлээн авч заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалтаа тогтмол зөв зүүж, олон хүн цугларсан газар очихгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, гэртэй зочин урихгүй байж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг зөвлөж байна” гэжээ.

 

Эх сурвалж: Аймгийн онцгой комисс

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23