“ДЭМЧОГИЙН ЧОГО” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2025-10-27 648 1

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв — Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Чого” соёлын арга хэмжээг олон нийтэд сурталчлан таниулах, соёлын өвөөр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн Дэмчогийн хийдийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, геопаркийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Эхийн ачийг хариулах өдөрт зориулсан “Дэмчогийн Чого” соёлын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ханбогд сумын Дэмчогийн хийдэд зохион байгуулагдана.

Арга хэмжээний хүрээнд “Oxford Mindfulness” буюу санамсрын бясалгалын хичээлийг Гавж Д.Нямсамбуу удирдан явуулах бөгөөд соёл, сэтгэлийн тэнцвэр, бясалгалын үнэ цэнийг түгээх зорилготой юм.

Та бүхнийг “Дэмчогийн Чого” соёлын арга хэмжээнд хүрэлцэн ирж говийн өв соёл, сэтгэлийн гэгээрэл, энергийн нэгдлийг мэдрэхийг урьж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27