Зэрлэг амьтдын экосистемийг ажиглах зорилгоор хүзүүвч зүүж хяналт тавьж ажиллаж байна

2025-10-22 231 0

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, холбогдох ажлын хэсгийг хамт Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн  Захирал, судлаач Жастмн Шанти Александертай уулзаж Байгаль орчныг хамгаалах асуудлаар санал солилцлоо.

Судлаач Жастин Шанти Александер уулзалтын үеэр танилцуулга хийхдээ тусгай хамгаалалттай газруудыг холбох экологийн холбоос бүсийг бий болгож, Хүрмэн, Баяндалай, Номгон сумын нутагт байгаль хамгаалах нөхөрлөлийн 5 холбоог байгуулан ажиллаж байна.

Мөн шугаман дэд бүтцийн өөрчлөлт, нүүдлийн зэрлэг амьтдын дамжин өнгөрөх байдлыг судлан ажиглалт хийж, хулан, хар сүүлт зээрийн экосистемийг ажиглах зорилгоор хяналтын хүзүүвч зүүж хяналт тавьж ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Цаашид авч хэрэгжүүлэх бодлогын хүрээнд:

• Говийн тал нутгийн экосистемийг өргөн хүрээнд хамгаалах бодлого боловсруулах,
• Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сан үүсгэх,
• Аймгийн хэмжээнд байгаль орчны хамгааллын бодлого баримт бичиг боловсруулж хамтран ажиллах,
• Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг орон нутгийн засаглалын түвшинд хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх,
• Мөн орон нутагт судалгаа, шинжилгээний байгууллагыг бий болгоход анхаарч ажиллахаар ажлын хэсэг хуралдлаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06

Эдийн засгийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлж, компаниудыг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж өнөөдөр /2026.05.05./ Монгол Улсад айл

2026-05-05

Сайжрах уулаас үлэггүрвэлийн чулуужсан мөр олджээ

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Япон Улсын Окаямагийн Шинжлэх ухааны

2026-04-17