Онцгой байдлын газар: Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу 09 дүгээр сарын 21-ний 23:00 цагаас 01:00 цаг хүртэл шөнийн дулаан мэдрэгчтэй гурван дроноор агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан байна.
Түүнчлэн өнөөдрийн 09:00 цагийн байдлаар хүүхэд сураггүй алга болсон гэх “Сайхан мод” гэдэг газраас баруун хойд зүгт 4 км-т эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, нутгийн захиргааны ажилтнууд эхлүүлээд байна. Эрлийн ажиллагаанд 10 эрэлч нохой, 10 нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглаж байна.
Үүрийн 04:00 цагаас хойш бороо орж, 09:00 цагийн байдлаар бороо зогсоогүй байна гэж эрлийн штабаас мэдээллээ.


2 cэтгэгдэлтэй
Finally found a site that doesn’t lag during peak hours. The registration process was a breeze and the customer support is super helpful. Big thumbs up for iddino69
Everything about this site feels very professional and secure. I feel safe depositing my funds here. Big thanks to idpandora88.