Өмнөговь аймгийн 2024 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” иргэн, аж ахуй нэгжүүд шалгарлаа

2025-05-09 462 0
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрүүдийн арга хэмжээ 26 дахь жилдээ “Зөвлөн туслагч татварын алба” зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэхүү татвар төлөгчдийн баярын өдрөөр шилдэг татвар төлөгчдийг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай.
2024 онд улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн “Шилдэг татвар төлөгч”-өөр 6 иргэн, бичил сегментийн 4, жижиг сегментийн 8, дунд сегментийн 13, том сегментийн 14, нийт 45 татвар төлөгч шилдгээр шалгарсан байна.
Татвар төлөгчдийн өдрүүдийг угтан “Татварын ач тус” сэдвээр гар зургийн уралдааныг 3 насны ангилалд, контентын уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулж шалгаруулан шагналыг гардуулан өглөө. Татвар төлөх үндсэн үүргээ шударгаар биелүүлж, Улс, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, төсвийн орлого бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, “Шилдэг татвар төлөгчөөр” шалгарсан эрхмүүдэд баяр хүргэе.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21

ХААИС 12 Политехникийн коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулав

Хөдөө аж ахуйн их сургууль Засгийн газрын 2023 оны 08 сарын 23-ны өдрийн 306 тоот тогтоол, 2026 оны

2026-10-15