Н.Наранбаатар: 30.000 хүн ам, 230.000 орчим мал аж ахуй усаар хангагдаж, үр өгөөжтэй байх боломж бүрдлээ

2025-05-06 488 1

14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай-Онги” усан цогцолбор, Улаан нуурыг сэргээх экологийн төслийн нээлтийн ёслол болж, Говийн болон Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Говийн бүсийн аймгуудын засаг дарга нар хамтран санамж бичиг байгуулсан.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Өнөөдөр олон жил яригдсан Орхон-Онги төслийн эхлэл болох Цагаан бургастай-Онги усан цогцолборыг байгуулах төслийн нээлт болж, түүхэн өдөр боллоо.

Төсөл хэрэгжсэнээр урсацын тохируулагатай 65 сая.м3 эзэлхүүнтэй усан сан үүсгэж, стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар сайжирна. Улаан нуур сэргэснээр Сибирь рүү нүүдэллэдэг олон төрлийн усны шувуудын амьдрах орчин хамгаалагдана гэж үзэж байгаа юм. Ундны усыг хэрэглэж эхэлсэнээр бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40 хувиар буурч, дундаж наслалт 6 жилээр уртасах боломжтой. Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 гаруй хүн ажлын байраар хангагдаж цаашид байнгын 130 ажлын байр шинээр бий болно. Бүс нутгийн хэмжээнд 30 гаруй мянган хүн ам, 230 орчим мянган мал аж ахуй, газар тариалан, усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болно.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31