Р.Сэддорж: Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ

2025-05-06 409 0

Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай-Онги” усан цогцолборыг байгуулж, Улаан нуурыг сэргээх экологийн төслийн нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, БОУАӨ сайд С.Одонтуяа, Говийн болон Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Говийн бүсийн аймгуудын засаг дарга нар хамтран санамж бичиг байгууллаа.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Говь бол Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр, байгалийн баялагийн гол төв болсон ч усны хомсдол, цөлжилт, орчны доройтол иргэдийн амьдралд бодит аюул учруулж ирсэн. Өнөөдрийн нээлт хийж буй “Цагаан Бургастай–Онгийн усан цогцолбор”, Улаан нуурын экосистемийн сэргээлтийн төсөл нь зөвхөн ус дамжуулах хоолой биш, харин ирээдүйн амьдралыг авчирч буй шинэ урсгал юм.

Энэ бол Монголчууд бид байгалийнхаа тэнцвэрийг сэргээх, нэгэн голын усан дээр түшиглэн хөгжих хангай, говийн түүхэн интеграцийн эхлэл юм. Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ.

Энэ төслөөр дамжин Говийн иргэд цэвэр ус хэрэглэнэ, эрүүл мэнд, амьдралын чанар дээшлэнэ. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит бодлого, томоохон хөрөнгө оруулалтаар хариулж чадна гэдгээ харуулж байна. Хууль тогтоох байгууллагын хувьд бид энэ мэт урт хугацааны тогтвортой шийдлийг дэмжих хууль, бодлогын орчныг бүрдүүлэхэд тууштай ажиллах болно.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас ханд

2025-11-20

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

ӨМНӨГОВЬ: Тэмээ судлалын ажлын хэсэг хуралдлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан "Тэмээ судлалын төвийг байгуулан, хэ

2025-11-13