Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

2025-05-02 346 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Г.Койшибаев Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

2024 онд Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улс харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэн, харилцааны нэгэн шинэ үеийг эхлүүлснийг онцоллоо.

Элчин сайдаар ажиллах хугацаанд Монголын төр, засаг, ард түмэн бүх талаар дэмжин, хамтран ажиллаж байсанд Г.Койшибаев талархал илэрхийллээ.

Мөн Казахстан нь Монгол Улсын Төв Азийн бүс нутаг дахь анхны стратегийн түнш орон болсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд, харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайд Г.Койшибаевийг “Найрамдал” медалиар шагналаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31