Баарны эзэн байсан Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн болоод орлого нь 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

2025-04-14 218 0

Нэгэн үе Сансарын баарнуудыг атгандаа атгачихсан байсан Э.Бат-Амгалан нь хэд хэдэн баар ажиллуулж, залуусыг архиар угжиж, тэр бизнесээрээ ч ихээхэн хөлжсөн. Дээшилсэн. Төрийн сэнтий рүү ч дөтөлсөн.

Э.Бат-Амгалан нь 2017 онд Баянзүрх дүүргийн Засаг ноёноор өргөмжлөгдөхдөө маш том будлиан, шуугианыг гэтэлж, дүүргийн засгаар томилогдож байсныг Баянзүрхчүүд мартаагүй биз.

Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн болсныхоо дараа буюу 2022 онд жилдээ 1.4 тэрбум төгрөгийн орлоготой, 2.5 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, 362 сая төгрөгийн хадгаламжтай, өр зээлгүй, бусдаас 300 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлж байсан аж.

Тэгвэл Засаг даргаас Төрийн ордонд шилжээд ердөө хоёрхон жилийн дотор орлого нь 1.2 тэрбум төгрөгөөр, орон сууц нь 1.3 тэрбум төгрөгөөр дахин нэмэгдэж, 614 сая төгрөгийн өр зээлээ тэглэж, эсрэгээрээ 362 сая төгрөгийн хадгаламжтай болж хөлжжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Битүүний өдрийг амралтын өдөр болголоо

Өнөө жилийн Цагаан сарын битүүний өдөр мягмар гарагт тохиож байгаа. Тиймээс Засгийн газрын хуралд

2026-01-21

Монголбанк 126 ажилтныг чөлөөлөв

Монголбанк 700 даваад байсан ажилтнаа 126-гаар цөөлж, эрс цомхотгосон байна. УИХ-ын дарга Н.Учрал Тө

2026-01-21

Ц.Хулан гадаадын иргэншил хүсч магадгүй гэжээ

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүсэлт хүргүүлжээ. Уг хү

2026-01-19