ТАНИЛЦ: Татварын буцаан олголтод бүрдүүлэх бичиг баримт

2025-01-14 391 0

Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч эхэлсэн.

Хэрэв амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 6 сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой. Мөн хүүхэд тань оюутан болж сургалтын төлбөрийг нь төлсөн бол 10 хүртэлх хувийн буцаан олголт авах юм. Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч энэ оны хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.

Тайлан гаргахад:

  • Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
  • Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг  /ХУР системээс Ү-дугаараар автоматаар татагдана/
  • Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх /ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна/
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Худалдах – Худалдан авах гэрээ /нотариат/
  • Орлого нотлох баримт /Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна/
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
  • Эхний таван мэдээллийг цахим тайлангийн системээс автоматаар татах боломжтой.

АМЬДРАН СУУХ ЗОРИУЛАЛТТАЙ БАЙР, ОРОН СУУЦ БАРЬСАН БОЛ

  • “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  • “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  • “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХАД

Тайлан гаргахад:

  • Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
  • Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Сургуулийн тодорхойлолт
  • Сургалтын төлбөр төлсөн баримт
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

ГАДААДАД СУРАЛЦДАГ ОЮУТНУУД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ 

  • Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
  • Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
  • Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт /файлаар хавсаргах/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
  2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

Дэлгэрэнгүй мэдээллийг Татварын ерөнхий газрын цахим хуудаст нийтлэгдсэн видео заавар бичлэгээс мөн үзэх боломжтой.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31