Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

2024-11-04 128 0

Орхон аймгийн 16 дахь Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Бямбадашийн Зоригтбаяр өнөөдөр тамгаа хүлээн авч, үүрэгт ажлаа эхлүүллээ. 
Тэрээр,  “Миний бие аймгийн Засаг даргаар ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн, Засаг даргын албан үүргийг хуулийн дагуу чин шударгаар хэрэгжүүлж, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана. Мөн орон нутгийн сонгуульд оролцохдоо  аймгийн МАН-аас дэвшүүлсэн “Хөгжлийн илгээлт-50” хөтөлбөрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж,  гол зорилтоо “Хүний хөгжил”-д чиглүүлж ажиллана гэдгээ илэрхийлэв. 

 

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр нь 1983 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Эдийн засагч–Хүн ам зүйч мэргэжилтэй. Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар 2016 оноос өнөөдрийг хүртэл томилогдон ажиллаж байсан юм.

Аравдугаар сарын 21-нд хуралдсан аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 51.3 хувийн саналаар аймгийн Засаг даргад  Б.Зоригтбаярын нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилсан билээ. 

Үүний дагуу 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар Б.Зоригтбаярыг  батламжиллаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэ

2024-11-20

Хятадад 40 000 юаниар зарагдсан гэх бүсгүйг эх оронд нь авчирлаа

Хятадад 40 000 юаниар зарагдсан  гэх бүсгүйг эх оронд нь авчирлаа. Өдгөөгөөс 12 жилийн өмнө буюу

2024-11-19

Өрхийн сарын дундаж орлого ₮1.7 сая болж, өмнөх оны мөн үеэс ₮158 мянгаар нэмэгджээ

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 158.4 мянган төг

2024-11-18