ХОВДЫН АН ШҮҮХЭЭР ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭ НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ

2024-10-10 304 0

Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авч байсан Энхээгийн Уртнасан, Эрдэнэбаатарын Батзаяа, Баатарын Нямсүрэн нар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намыг төлөөлөн нэр дэвшиж байна.

Тэд төрд ховдчуудыг төлөөлөн ажиллах хугацаандаа Эрүүгийн хуулийн онц хүнд гэмт хэрэг буюу “төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглах”гэмт хэрэг үйлдсэн болохыг нь Ховд аймгийн шүүх тогтоож, ял оногдуулсан байдаг.

Тухайлбал, Ховд аймгийн Ардчилсан намаас ИТХ-д нэр дэвшигч Энхээгийн Уртнасан, Эрдэнэбаатарын Батзаяа нь 2017.07 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэн Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар ял эдэлсэн.

Прокурорын дүгнэлтэд, Энхээгийн Уртнасанг “Эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, орон нутагт 93.933.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн байдаг. Тэгвэл Эрдэнэбаатарын Батзаяаг Энхээгийн Уртнасангийн хамсаатан болж, орон нутгийн хагжлийн сангийн 93.933.000 төгрөгийн төсөвтэй ахуйн үйлчилгээний ордны хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхдээ нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд худалдан авсан болохыг нотолж байжээ.

Харин Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн Засаг даргаар 4 дэх удаагаа ажиллаж байгаа гэх Баатарын Нямсүрэн нь авлига албан тушаалын хэрэгт удаа дараа орооцолдсоор иржээ. Түүний олон удаагийн хэргийг хуулийн байгууллагаас нотолж, 2021.05.06-ны өдөр шүүхээс торгуулийн ялаар шийтгүүлсэн ч өршөөлд хамрагдан мултарч байжээ.

Энэ мэт Ховд аймгийн Ардчилсан намаас 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг шүүхээс ял шийтгүүлсэн эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн баг бүрүүлж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бүрдүүлсэн гэх багийн гишүүдийг эхнээс нь танилцуулахад ийм дүр зурагтайбайгаа бөгөөд ховдчууд сонгуулийн өдөр дүнг нь тавих биз ээ…

Эх сурвалж: Check.mn

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Битүүний өдрийг амралтын өдөр болголоо

Өнөө жилийн Цагаан сарын битүүний өдөр мягмар гарагт тохиож байгаа. Тиймээс Засгийн газрын хуралд

2026-01-21

Монголбанк 126 ажилтныг чөлөөлөв

Монголбанк 700 даваад байсан ажилтнаа 126-гаар цөөлж, эрс цомхотгосон байна. УИХ-ын дарга Н.Учрал Тө

2026-01-21

Ц.Хулан гадаадын иргэншил хүсч магадгүй гэжээ

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүсэлт хүргүүлжээ. Уг хү

2026-01-19