Таван настай инженерүүдийн бүтээлч шийдэл

2024-05-21 560 0

ШИМТ+ Боловсрол компаниас маргаашийн иргэдийг бэлдэх цэгцтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй боловсролын цогц шийдлийг хөгжүүлэхээр ажилладаг үндсэн зорилгынхоо хүрээнд STEM тоглоом дээр суурилсан боловсролын хөтөлбөрийг боловсруулж цэцэрлэг, сургуулиудыг чадавхжуулан ажиллаж байна. Тэд таван жилийнхээ ойн хүрээнд таван настнуудын STEM боловсролын олимпиад болох Mongolia GREENMECH тэмцээнийг Монгол улсад анх удаа зохион байгууллаа.

Тайванийн Gigo брэндийн албан ёсны төлөөлөгч тус компани ШИМТ Kinder цэцэрлэгийн хөтөлбөрийг 21 аймгийн 200 гаруй цэцэрлэг хэрэгжүүлдэг юм. Уг хөтөлбөрийн онцлог нь хүүхдүүд цэцэрлэг болон сургууль дээрээ тоглонгоо шинжлэх ухаан, технологи, инженерчлэл болон математик, гоо зүйн боловсролыг эзэмшихэд чиглэдэг.

Таван настай инженерүүдийн бүтээлч шийдэл

Mongolia GreenMech 20124 тэмцээнд 5 настнууд оролцож дараах таван сэдвээр бүтээлч шийдлээ уралдууллаа.

  1. Ногоон дэлхий
  2. Монгол ахуй
  3. Ухаалаг хот
  4. Ирээдүйн инженерүүд
  5. Эх дэлхийгээ хайрлая!

Гурван үе шаттай явагдсан тэмцээнд 13 аймгийн 120 хүүхэд, 30 багш оролцож хурд хүч, авхаалж самбаа, бүтээлч шийдлээ уралдуулж шилдгээ тодрууллаа. Таван настай инженерүүд улсынхаа хамгийн тулгамдсан асуудлууд болох хот байгуулалт, түгжрэл, байгаль орчны асуудал, монгол ёс заншлаа инновацитай хослуулах байдлаар шийдэл боловсруулж бүтээлээ хийснээс

  1. Нэгдүгээр байранд:
  • Говьсүмбэр аймгийн 6-р цэцэрлэг
  1. Хоёрдугаар байранд:
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р цэцэрлэг
  • Увс аймгийн Улаангом сумын 11-р цэцэрлэг
  1. Гуравдугаар байранд:
  • УБ хотын ЧД-ийн 291-р цэцэрлэг
  • Өмнөговь аймгийн Сэврэй сумын 20-р цэцэрлэг
  • Хөвсгөл аймгийн Гранд цэцэрлэг шалгарчээ.

Эдгээр 30 цэцэрлэгээс шилдгээр шалгарсан Говьсүмбэр аймгийн 6-р цэцэрлэг Монгол Улсаа төлөөлөн Индонез улсад зохион байгуулагдах World Green Mech тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23