Д.Амарбаясгалан: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар илэрдэггүй байсан олон авлигын хэргийг илрүүлсэн нь сайн хэрэг

2024-04-04 39 0

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нь Боловсролын зээлийн сангийн асуудал болон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

Тэрбээр “Сүүлийн долоон жилийн турш Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан 31 этгээдэд хэрэг үүсгэсэн. Харамсалтай нь, гол хариуцагч болох Д.Эрдэнэбилэг нь гадаад руу гараад алга болсон учраас энэ хэрэг шүүх дээр гацсан. Арванхоёрдугаар сарын 9-10-нд Шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг буюу Нүүрсний сонсгол зохион байгуулсан. Яг тэр долоо хоногт нь Эрдэнэтийн 49 хувийн хэрэг буюу шүүхээр хэлэлцэх эсэх асуудал орж ирж давхацсан.  Улс төрийн талаас нь харахад нүүрсний сонсголыг далимдуулж, шүүхийн процесс явсан байх талтай гэж үзэж байгаа юм. Үүнийг зохион байгуулан ажилласан этгээдүүд нь аль аль талдаа гар, хөл нь байх магадлалтай.

Газрын сонсголтой холбоотой асуудлыг зохион байгуулна. Ерөнхий сайд, холбогдох албан тушаалтнуудын зүгээс Газрын сонсгол хийх нь зөв гэсэн байр суурь илэрхийлсэн. Хариуцаж авсан УИХ-ын гишүүд болон Ажлын хэсгийн энэ талаар мэдээлэл өгөх нь зүйтэй байх.

       МАН, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ , Засгийн газар нь нийгэмд асуудал дагуулсан, он удаан жилийн турш хаагдмал байсан зүйлсийг нээлттэйгээр ил тод болгох зарчмыг баримталж ажиллаж байгаа юм. Сүүлийн үед авлигын индекстэй асуудлаар хүмүүс хоёр тал болж байна. Авлигатай тэмцэж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон төрлийн гэмт хэргүүдийг ил болгож байгаа ч авлигын индекс хойшлоод байгаа талаар олон нийтийн дунд асуулт бий болж байна. Илэрдэггүй, хаалттай байсан гэмт хэргүүд илэрч, мэдээлэл нь ил тод болж ирснээр авлигын индексийн тоо өснө.  Хэдэн тооны авлигын гэмт хэрэг илэрсэн гэдгээр нь индекс ухарч байгаа.  Нэг талаараа ухарч байгаа боловч  нөгөө талаараа олон гэмт хэрэг илэрч байгаагаар бол сайн хэрэг юм. Тиймээс үүнийгээ дагаад индеск ухарч байгаа юм.

Боловсролын зээлийн асуудал сүүлийн үед яригдаж байна. Үүнд мэдээлэл хүргэхэд  “МАН боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг ил тод болгож,  ард иргэдэд хүртээмжтэй болгоно гэж 2022 оны сонгуульд амласан” гээд АН-ын нэр бүхий зарим гишүүн өнөөдөр ярьсан билээ. АН засаглаж байх үед Боловсролын зээлийн санг хариуцаж байсан сайд, албан тушаалтнууд өөрсдийн үр хүүхэд, хамаатан садандаа өгч байсан байгаа юм. Энэ нь нуун дарагдаж явсаар байгаад МАН засгийн эрх барьж үед буюу 2021-2022 онд олон нийтэд ил болж эхэлсэн. Тэр нь 2021, 2022 онд хийгдсэн гэмт хэрэг гэхээсээ илүү 2013-2015 онд хийгдсэн процессыг сүүлийн жилүүдэд олон нийтэд ил болгон зарлаж байна. Холбогдох хууль хяналтын байгууллагууд хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Холбогдож байгаа эсэхийг нь тодорхойлж, шүүхэд шилжүүлэхийг нь шилжүүлж, мөрдөн  байцаах шатанд хаах процесст явагдаж байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Циркийн хувьчлал, хувь заяаны гундуухан түүх

Цирк хэмээх нэр, томьёог Я.Цэвэл гуайн Монгол хэлний товч тайлбар толь бичигт 1. Циркийн урлагийн

2024-05-22

Ерөнхийлөгч өнөөдрөөс “Эхийн алдар” одон гардуулна

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, "Эхийн алдар" одон хүртэх болзол

2024-05-20

Тэд зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт гарч чаджээ

Уулчдын үндэсний холбооноос Монгол хоёр уулчны талаар мэдээллийг хүргэсэн. Тэрбээр "Эверестийн ор

2024-05-19