Газрыг 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянга гаруй иргэн дэмжив

2024-02-05 350 1

Иргэн Н.Номун-Эрдэнэ газрыг 100 жилээр ашиглах, эзэмших эрхийг цуцлах нийтийн өргөдлийг санаачилжээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60 жилээр, мөн 40 жилээр сунгаж нийтдээ 100 жилээр ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа тул холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгааг өргөдөлд тусгасан байна.

2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг 2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 100,117 иргэн дэмжиж, санал өгчээ.

Хуульд зааснаар  70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хүчтэй сөрөг хүчин хүчгүй олонхоос хүчтэйг АН-ынхан харууллаа

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн 3 дугаар сарын 16-нд эхэлсэн. Нийт 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх

2026-07-02

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгий

2026-06-23

Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АН

2026-06-22